Үйлчилгээний нөхцөл
Шинэчилсэн: 2026-11-21
Cople бол хосууд хамтын дурсамж, төлөвлөгөөгөө хадгалах апп. Апп-ыг ашигласнаар та доорх нөхцөлийг зөвшөөрч байна.
1. Бүртгэл
- Google бүртгэлээрээ нэвтэрнэ. Бүртгэлийнхээ аюулгүй байдлыг та өөрөө хариуцна.
- Нэг хүн нэг бүртгэлтэй, нэг удаад нэг хостой холбогдоно.
- 16-аас доош насны хүн ашиглахгүй байхыг хүсье.
2. Хосын орон зай
- Холбогдсон хоёр хүн апп доторх зураг, тэмдэглэл, төлөвлөгөө, зардал зэрэг бүх зүйлийг хамтдаа харж, засна.
- Хосоос гарах эсвэл бүртгэлээ устгах эрх хоёуланд тань адил байна.
3. Таны оруулсан агуулга
- Таны оруулсан зураг, бичвэр танд хамаарна. Бид зөвхөн апп-ыг ажиллуулахад шаардлагатай хүрээнд хадгалж, харуулна.
- Бусдын эрхийг зөрчсөн, хууль бус, хүчирхийлэл агуулсан зүйл оруулахыг хориглоно.
- "Санал илгээх" хэсэгт бичсэн санал бусад хэрэглэгчдэд харагдана.
4. Хориглох зүйл
- Апп-ын ажиллагааг санаатай саатуулах, бусдын бүртгэлд зөвшөөрөлгүй нэвтрэх.
- Апп-ыг автомат хэрэгслээр их хэмжээгээр ашиглах, хуулбарлах.
5. Үйлчилгээний өөрчлөлт
- Апп одоогоор үнэгүй. Функц нэмэх, өөрчлөх, зогсоох эрхтэй бөгөөд томоохон өөрчлөлтийг апп дотор урьдчилан мэдэгдэнэ.
- Нөхцөлийг зөрчсөн бүртгэлийг түр эсвэл бүрмөсөн хааж болно.
6. Хариуцлага
- Апп-ыг "байгаа чигээр нь" санал болгоно. Тасалдал, алдаа гарахгүй гэж баталгаажуулах боломжгүй.
- Чухал зураг, мэдээллээ өөр газар давхар хадгалахыг зөвлөж байна.
7. Бүртгэл устгах
- Тохиргоо → Миний бүртгэл хэсгээс хүссэн үедээ бүртгэлээ устгаж болно. Устгасан мэдээллийг сэргээх боломжгүй.
8. Холбоо барих
- Асуулт байвал: 99662716, эсвэл апп доторх "Санал илгээх".
9. Ашигласан материал
- Сэтгэл санааны хөдөлгөөнт дүрс: Google Noto Animated Emoji, CC BY 4.0 лицензтэй (googlefonts.github.io/noto-emoji-animation). Хэмжээг нь багасгасан.
- Газрын зураг: © OpenStreetMap хувь нэмэр оруулагчид (ODbL), OpenFreeMap, OpenMapTiles.