Нууцлалын бодлого

Шинэчилсэн: 2026-11-21

Та хоёрын түүх хамгийн хувийн зүйл. Бид юу цуглуулж, яаж хамгаалдгаа энд ойлгомжтой бичлээ. Монгол Улсын Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг баримтална.

1. Цуглуулдаг мэдээлэл

  • Google бүртгэл: нэр, и-мэйл, профайл зураг (нэвтрэхэд).
  • Таны оруулсан зүйл: апп-ын нэр, icon, D-day, хуанли, тэмдэглэл, сэтгэгдэл, хоол, зардал, хүслийн жагсаалт, бие биедээ асуусан асуулт, хариулт, купон, ирээдүйн захидал, сэтгэл санаа, зураг.
  • Байршил: болзооны газрын зурагт тэмдэглэсэн газрын байршил (өргөрөг, уртраг). "Би энд байна" дарсан үед л утасны байршлыг нэг удаа авна. Байнга хянахгүй, арын горимд авахгүй.
  • Мэдэгдэл асаасан бол: тухайн төхөөрөмжийн push мэдэгдлийн хаяг.
  • Нэвтрэлтийг хадгалах cookie. Сурталчилгааны болон хянах cookie ашиглахгүй.

2. Хэрхэн ашигладаг

  • Зөвхөн апп-ыг ажиллуулах, та хоёрт харуулах, мэдэгдэл илгээхэд.
  • Мэдээллийг худалдахгүй, сурталчилгаанд ашиглахгүй, AI сургахад өгөхгүй.

3. Хэн харах вэ

  • Хосын бүх агуулгыг зөвхөн та болон холбогдсон хос тань харна.
  • Мэдээллийн сан бүр хосын түвшний хандалтын хамгаалалттай (RLS): өөр хос таны мэдээллийг уншиж чадахгүй.
  • Зургийг хувийн сан (private storage)-д хадгалж, нэвтрэлт болон хандалтын шалгалтаар зөвхөн та хоёрт харуулна.
  • Хосын тань хариултыг өөрөө хариулсны дараа, ирээдүйн захидлыг нээгдэх өдрөөс нь өмнө хос тань ч харж чадахгүй.
  • Апп-ын icon нь утасны нүүр дэлгэцэнд харагдах шаардлагаар нийтэд нээлттэй холбоостой хадгалагдана. Холбоосыг таах боломжгүй ч хэт хувийн зургийг icon болгохгүй байхыг зөвлөж байна.
  • "Санал илгээх" хэсгийн санал болон таны нэр бусад хэрэглэгчдэд харагдана.

4. Гуравдагч үйлчилгээ

  • Supabase: мэдээллийн сан, зураг хадгалах, нэвтрэлт.
  • Google: нэвтрэлт.
  • Хөтчийн push үйлчилгээ (Apple, Google, Mozilla): мэдэгдэл хүргэх.
  • OpenFreeMap, OpenStreetMap: газрын зургийн зураг. Газрын зургийг харах үед таны төхөөрөмж тэдний серверээс зураг татдаг тул таны IP хаяг, газрын зургийн аль хэсгийг харж буйг тэд харж болно. Таны тэмдэглэсэн газар, нэр, тэмдэглэл тэдэнд илгээгдэхгүй.
  • Эдгээр үйлчилгээний сервер гадаадад байж болно.

5. Хадгалах хугацаа ба устгах

  • Бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгална.
  • Тохиргоо → Миний бүртгэл → Бүртгэл устгах: таны бүртгэл болон хосын бүх мэдээлэл, зураг бүрмөсөн устна.
  • Хосоос гарахад хамтын мэдээлэл устна.
  • Мэдэгдлийг уншсанаас хойш 30 хоног, уншаагүй бол 90 хоногийн дараа автоматаар устгана.

6. Таны эрх

  • Өөрийн мэдээллийг харах, засах, устгах, мэдэгдлийг унтраах эрхтэй.
  • Хүсэлтээ 99662716 дугаарт эсвэл "Санал илгээх"-ээр илгээнэ үү.

7. Өөрчлөлт

  • Бодлого өөрчлөгдвөл энэ хуудсыг шинэчилж, томоохон өөрчлөлтийг апп дотор мэдэгдэнэ.